БНСУ-ЫН WFK САЙН ДУРЫН БАГ ПАРКТ АЖИЛЛАЛАА.

2023 оны 08 сарын 08-ны өдөр БНСУ-ын Жэжүгийн Үндэсний Их Сургуулийн дэргэдэх SW Convergence боловсролын төвийн WFK Мэдээллийн технологийн сайн дурын баг НБМҮТПаркад ажиллалаа.

Тус баг нь 2023 оны 07 сарын 21-нээс нэг сарын хугацаатайгаар Монголд ажиллаж байгаа бөгөөд Монголын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой юм.

НБМҮТПаркад SW Convergence боловсролын төвийн дарга, профессор Cho Jin Youl, профессор Byun Tae Bo нар болон бусад сайн дурын ажилтнууд ажиллаж, Паркийн мэдээллийн технологийн хөгжүүлэлтэд томоохон хувь нэмэр орууллаа.

Уг төсөл нь Жэжүгийн Үндэсний Их Сургуулийн SW Convergence боловсролын төв болон Солонгосын оюуны чадамжийн агентлагтай хамтран 24 сайн дурын оюутнуудыг Монгол, Танзани, Индонези гэсэн 3 оронд ажиллуулж, туршлага солилцож байгаа юм байна.