БНСУ БОЛОН КАНАД УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023 оны 08 сарын 15-ны өдөр БНСУ-ын “eVLink” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Park Gyong Chol, “Shinan” Co,ltd компанийн Шинэ бизнес хариуцсан захирал Kim Jae Hak нар болон Канад Улсын хаягдал тос дахин боловсруулах “Little dipper holdings” LTD компанийн үүсгэн байгуулагч, ЭБЭГ ХХК-ийн зөвлөх Лес Харпер, Гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл, газар тариалан, нөхөн сэргээлтийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ЭБЭГ ХХК-ийн удирдлагууд, захирал А.Энхбаатар, Монголын Хог Хаягдал дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал нар Налайх Паркад зочилж, Паркийн үндсэн үйл ажиллагаа, дэд бүтцийн явц болон ашиглалтад орсон үйлдвэрүүдийн мэдээлэлтэй танилцлаа.

Уулзалтад Паркийн дарга С.Батжаргал, Инженер Б.Батбилэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Чимэгжаргал нар оролцож, Паркийн ерөнхий мэдээллийг өгч, сонирхсон асуултад хариулсан.

Цаашид Парктай хамтран ажиллах гэрээ байгуулж, хаягдал дахин боловсруулах, нөхөн сэргээлтийн чиглэлийн үйлдвэрлэл эрхлэх боломжийг судлаж байна.