БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023 оны 11 сарын 09-ны өдөр БНСУ-ын хөрөнгө оруулагчид ирж Паркийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцлоо.

Centum Live Work ХХК-ийн Гүйцэтгэх захирал Kim Chang Ho, Hwan архитекторийн фирмийн Захирал Lee Gi Man, Архитектор Ban Cheol Hwan, Jusung ХХК-ийн Архитектор Lee Joo Yong, Hanjingeo иргэний инженерингийн компанийн Гүйцэтгэх захирал Kim Yong Hak болон Daehan construction ХХК-ийн Jang Seok Won, Cheong Yong Jin тэргүүтэй хөрөнгө оруулагчид айлчилж, Паркт хийгдсэн бүтээн байгуулалт болон үйлдвэрүүдийн мэдээлэлтэй танилцсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан хөнгөлөлт, давуу тал байгаа эсэх талаар сонирхож, Үйлдвэрлэл технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан.

БНСУ-ын томоохон барилгын компани болох DAEHAN констракшн нь дэлхийн хэмжээний компани болтлоо өргөжин хөгжиж, үсрэнгүй хөгжлийн замаар брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд,

• Барилгын тоног төхөөрөмжийн гүйцэтгэгч ,

• Барилгын өнгөлгөөний гүйцэтгэгч ,

• Суурь, бүтэц, барилгын гадна талын гүйцэтгэгч ,

• Хурдны зам, гудамж, гүүрийн барилгын ажил ,

• Орон сууцны бус барилгын барилга ,

• Хүнд болон барилгын бусад барилга угсралт ,

• Бусад мэргэшсэн худалдааны гүйцэтгэгч ,

• Орон сууцны барилга зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч компани юм.