БНСУ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО.

Өнөөдөр /2023.03.31-ны өдөр/ НБМҮТПаркад БНСУ-ын KSP компанийн гүйцэтгэх захирал Dr. Taihee Lee, төслийн мэргэжилтэн Keun-Young Yoon, KISME компанийн ерөнхий захирал Dr. Do-Sung Na, нарийн бичиг Pf. Young-Ho Youn, гүйцэтгэх захирал Dr. Chong-In Lim, гүйцэтгэх захирал Dr. Jang-Ho Choi, KICOX компанийн судлаач Dr. Jong-Tae Choi болон УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын шинжээч Ц.Оюунболд нар ирж, Паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл авч, Паркт байршсан Пийс стийл групп ХХК, Эко минерал ХХК нарын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Газрын дарга С.Батжаргал үйл ажиллагааны мэдээлэл өгч, Ерөнхий инженер Б.Батбилэг, Ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн, Цахилгааны инженер Б.Гансүх нар тус тусын чиглэлээр мэдээлэл өгсөн.

Мөн Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн Газрын дарга Ч.Элбэгсайхан хүрэлцэн ирж, Багануурын паркийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.

KSP компанийн гүйцэтгэх захирал Dr. Taihee Lee БНСУ-ын үйлдвэрлэл, технологийн паркуудийн засаглал, үйл ажиллагааны талаар танилцуулж, туршлага солилцсон. Цаашдаа Паркийн хэтийн төлөв, хөгжлийн бодлого, засаглалын талаар зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар боллоо.