2022 оны 08 сарын 02-ны өдөр БНСУ-ын Дэгү хотын Менежмент удирдлагын холбооны захирал Ким Ир Вон, Монгол Солонгосын соёл эдийн засгийн төвийн дарга Нам Сан Дэ, “Жа-Ин” мал эмнэлгийн дарга Пак Пен Юн, “Самхуа пластик” ХХК-ын ерөнхий захирал Ян Сог Хун, Солонгосын зээлийн батлан даалтын сангийн хэлтсийн дарга И Сан Ил, “Рутос Кореа ХХК” хэлтсийн дарга И Сүн Хон, Бизнес, хөрөнгө оруулалт, IPO хариуцсан захирал Жан Ён Чэ тэргүүтэй хөрөнгө оруулагчид НБМҮТПарктай ирж танилцлаа.
Паркийн дарга С.Батжаргал Паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулсан бөгөөд Үйлдвэрлэл технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хамтран ажиллах ААН-үүдэд хууль эрхзүйн талаасаа олон давуу тал бий болсныг онцлон дурьдлаа.