ПАРКИЙН ҮНДСЭН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭЛЭЭ

Паркийн бүтээн байгуулалтын үеийн цахилгаан хангамжийн 630В-ын дэд станц 2015 онд ашиглалтанд орсон билээ. Тэгвэл үндсэн цахилгаан хангамжийн эхний ээлжийн 110кВт-ын дэд станц, удирдлагын байр барих ажлын гүйцэтгэгчээр “Хасу Эрчим” ХХК шалгарч, 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр ажлаа эхлэж, шав тавих ёслол хийлээ.

Уг ажлыг 2020 онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн төсвөөс цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд 5,368.7 сая төгрөг төсөвлөгдсөн байна.