НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.АМАРСАЙХАН НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКТ АЖИЛЛАЛАА.

2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан НБМҮТПаркийн ажил байдалтай танилцаж, Парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэрүүд болон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Уг уулзалтаар Паркийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтанд эхний ээлжинд зайлшгүй шаардагдаад буй асуудал болох цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хөндөж ярилцсан бөгөөд:

  • Одоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд болох Автозам, Үерийн далан болон Цахилгаан хангамжийн ажлуудаа яаралтай гүйцээх, Цэвэрлэх байгууламж болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх,
  • 100 айлын бүс нутагт байрших үйлдвэрүүдийг Паркийн нутаг дэвсгэр лүү нүүлгэх ажлыг эрчимжүүлэх,
  • Хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэрүүд цаг хугацаандаа бүтээн байгуулалтаа эхлэж, ажлаа явуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна.

Хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэрүүдийн төлөөлөлүүд мөн Хотын даргатай уулзаж, одоогийн байдлаар хийгдэж байгаа ажлуудаа танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа ярилцсан бөгөөд, 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үйлдвэр, өнөөдөр хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж, эхний ээлжийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад эхлэсэн байгаад Хотын даргын зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Тус уулзалтанд:

  • Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар
  • Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл Инновацийн газар
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
  • Нийслэлийн авто замын хөгжлийн газар
  • Хот байгуулалт хөгжлийн газар
  • Улаанбаатар хөрөнгө оруулалт менежментийн компани
  • Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо

Хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэрүүдээс:

  • Пийс Стийл ХХК
  • Хажрын гол ХХК
  • Тэгш плант ХХК
  • Баясан орших ХХК
  • Авто ресайкл парк ХХК
  • Худаг Элстэй ХХК
  • Ногоон цагираг ХХК
  • Энх-Эсэн ХХК

Гүйцэтгэгч компаниуд:

  • Хасу Эрчим ХХК