“ДЭМ ДЭМЭНДЭЭ” АЯН ЗОХИОН ЯВУУЛЛАА

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулж буй “Дэм дэмэндээ” аяны хүрээнд Налайх Парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн хандив тусламжаар Налайх дүүргийн 5 хорооны нийт 50 айлд хүнсний тусламж үзүүллээ. Тусламж үзүүлэх өрхүүдийг хөл хорионы улмаас орлого нь зогссон, болон зорилтот бүлгийн өрхүүдээс сонгон авсан.
Хүнсний эд зүйлсийг тараахад оролцсон Паркийн ажилтан албан хаагчид бүгд халдвар хамгааллын дэглэмээ сахин, ариутгал үйлчилгээг хийж ажиллалаа.
Аюулт тахлын хөл хориотой, бизнес үйлдвэрлэлүүд зогссон энэ хэцүү цаг үед, нийгмийн хариуцлагаа өндрөөр ухамсарлан, төрийн бодлого шийдвэрийг дэмжин, хандив өргөж ажилласан үйлдвэр, аж ахуйн нэгжүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье 🤩
  • Тэгш плант ХХК
  • Баясан Орших ХХК
  • Худаг Элстэй ХХК
  • Ган хийц ХК
  • Мөнх майнинг ХХК
  • Алтаншагай ХХК
  • Цогт цэций шанх ХХК
  • Жаргалын манлай ХХК