Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяртай уулзалт зохион байгууллаа

2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Паркийн дарга С.Батжаргал болон Ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн, Цахилгааны инженер Б.Гансүх нар Паркийн үндсэн цахилгаан хангамжийн бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компаниуд болох Хасу Эрчим ХХК, Виллвест ХХК нарын удирдлагуудын хамт Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяртай уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар Паркийн цахилгаан хангамжийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл солилцсон бөгөөд гүйцэтгэгч компаний удирдлагуудын зүгээс 2020 онд хийгдсэн ажлын төсөв татагдсаны улмаас орж ирээгүй байгаа тухай ярьлаа. Мөн 2021 онд хийгдэх ажлууд, цаашдын эх үүсвэр хаанаас орж ирэх тухай хэлэлцсэн.
Уулзалтын төгсгөлд Д.Ихбаяр дарга Паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.