АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Паркийн анхдагч үйлдвэрүүдийн нэг болох “Пийс стийл” ХХК, НБМҮТПарк, Налайх дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран 2020 оны 04 дүгээр сарын 27-нд ажлын байранд зуучлах өдөрлөг зохион байгууллаа.

Хаягдал төмөрлөг боловсруулан усан онгоцны тэнцвэржүүлэгч үйлдвэрлэдэг уг компани нь 2019 онд Парктай хамтран ажиллах гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нийт 50 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна.

Тус өдөрлөгөөр Налайх дүүргийн 16 хүнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд, цаашид ч мөн нээлттэй ажлын байрыг тогтмол зарлан ажиллах юм.