2024 оны 11 сарын 18-ны өдөр TDCC ХХК-ий Гүйцэтгэх захирал н.Бадамсэд, БНХАУ болон Канад улсын хөрөнгө оруулагчдын хамтаар Паркийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах боломжийн талаар судлахаар ирлээ.
Тус компани нь Дулааны алдагдалгүй угсармал амины орон сууц барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг төсөл нь,
– Ган карказ
– Дулааны алдагдалгүй хавтан
– Вакуум цонхны үйлдвэрлэл зэрэг иж бүрэн амины орон сууцны төсөл гэдгээрээ онцлог юм.
БНХАУ-ын хөрөнгө оруулагч “Улаан агч модны навч” ХХК-ий төлөөлөгч нь Паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явц болон хуулийн хөнгөлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан бөгөөд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.