“KOREA BUILD IN BUSAN-2023” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2023 оны 09 сарын 14-17-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдах “Korea Build in Busan – 2023” барилгын материалын үзэсгэлэн худалдаанд Монгол талыг төлөөлж НБМҮТПарк хамтран ажиллаж байна.

Уг үзэсгэлэн худалдаа нь 1986 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд Солонгосын Худалдаа Аж Үйлдвэр, Эрчим хүчний яамнаас Шилдэг үзэсгэлэнгээр шалгарч байсан юм.

Тус үзэсгэлэнд БНСУ-ын барилгын материал үйлдвэрлэлийн салбарын дэвшилтэт шинэ технологиуд танилцуулагдаж, үйлдвэрүүдээс туршлага судлах, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон боломжууд нээгдэх бөгөөд Бусан хотын барилгын материал эрхлэгчдийн холбоо, харъяа үйлдвэрүүдтэй бизнес уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Парктай хамтран ажиллагч ААН, үйлдвэрүүдийг тус үзэсгэлэнд оролцохыг урьж байна.