“Ёот фау консалт” ХХК-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Expo Mongolia-2018” олон улсын үзэсгэлэн, бага хурал 2018 оны 10-р сарын 09-11-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд амжилттай зохион байгуулагдаж “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Багануур үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ууд үйл ажиллагаагаа гадны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд сурталчлан, хамтран ажиллах боломжуудын талаар танилцууллаа.
Мөн Сүхбаатарын талбайд болж өнгөрсөн “Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнд НБМҮТП-ийн хамт олон оролцож Нийслэл хотод тулгамдаж буй асуудал болох утааг үйлдвэр технологийн парк байгуулагдсанаар хэрхэн бууруулах боломжтой талаар ард иргэддээ 2 өдрийн туршид танилцууллаа. Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байж хамтран ажиллах бүрэн боломжтой билээ.