Save the Children – Японы хүүхдийг ивээх сангаас Налайх дүүрэгт хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд “Мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах” сэдэвт зөвлөмж сургалт явууллаа.

🌱“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн сургагч багш Д.Доржханд, Налайх дүүргийн 5-р хорооны Нийгмийн ажилтан Б.Болортунгалаг нар НҮТП-ийн ажилтан, албан хаагчид болон Паркийн нэгж үйлдвэрүүдийн холбогдох мэргэжилтнүүдэд мод тарихын ач тус, үйлдвэрийн орчинд тарихад тохиромжтой модны талаар болон тарих, ургуулах, арчлах, хамгаалах зөвлөмж өгч, хүлэмжид ногоо тарих аргачлал болон хүлэмжийн төрлүүдийн талаар мэдээлэл өглөө.

🌱Мөн Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, экосистем, түүнд нөлөөлөх хүний хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгч, үйлдвэрийн орчинд ногоон байгууламж байгуулахын ач холбогдлын талаар ярилцсан.

🌱Паркийн Ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн тус сургалтад суусан Паркийн нэгж үйлдвэрүүдийн мэргэжилтнүүдэд үйлдвэрийн хашааг ногоон байгууламжаар орлуулах, өнгө үзэмжийг сайжруулах талаар чиглэл өгч, ногоон байгууламж барьж, үлгэр жишээ болон ажиллаж байгаа Экоминерал ХХК, Координат чойс ХХК нарт талархал илэрхийллээ.

СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ – НОГООН ХӨГЖИЛ

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *