БИДНИЙ УРИА – СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ – НОГООН ХӨГЖИЛ
Эрхэм зорилго – Байгаль орчинд ээлтэй, бизнесийн таатай орчин бүрдүүлж, үндэсний хөгжилд чиглэсэн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, барилгын материалын үйлдвэрлэлийн кластер байгуулж Инновац, хамтын ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг ханган, бодит эрэлтэд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод зах зээлд тогтвортой ханган нийлүүлэхийн зэрэгцээ экспортыг нэмэгдүүлэн ажиллана.
Алсын хараа – Монголын барилгын материал, эко технологийн үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэж, инновац ба тогтвортой хөгжилд манлайлах үйлдвэр технологийн төв
Үнэт зүйлс –
1. Тогтвортой байдал – Ногоон технологи, дахин боловсруулалтыг эрхэмлэх
2. Инновац – Технологийн шинэчлэл, судалгаа – хөгжлийг түргэсгэх
3. Хариуцлага – Байгаль орчин, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах
4. Хамтын ажиллагаа – Олон улсын түншлэл, аж үйлдвэрлэлийн цогцолбор хөгжлийг бэхжүүлэх
5. Ил тод байдал – Менежментийн үйл ажиллагааг нээлттэй, шударга явуулах
6. Мэргэшсэн боловсон хүчин – Тогтвортой ажлын байр, нийгмийн баталгааг хангах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүн төвтэй үйлдвэрлэл, хариуцлагатай албан хаагч
