Sep - 22
2017
2017
Налайх дүүргийн соёлын ордонтой хамтран “Караоке 2017” тэмцээнийг зохион байгуулав
natural_twn
Налайх дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн идэвхийг сайжруулах, дуулах ур чадвар болон авьяасыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор дүүргийн Соёлын ордонд “Караоке” тэмцээнийг Соёлын ордон, НБМҮТП ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгууллаа. Тэмцээнд Налайх дүүргийн 15 байгууллагын ажилтан, албан хаагчид оролцож, Зэвсэгт хүчний 353-р цэргийн ангийн хамт олон 32,3 оноогоор тэргүүн байр, Шүүх 31,8 оноогоор дэд байр, Голомт цогцолбор сургууль 31,4 оноогоор гутгаар байр тус тус эзэллээ.
