🌟 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк (НҮТП)-ийн үндсэн цахилгаан хангамж болох 110/35/10 кВ-ын хүчин чадалтай “Тайж” шинэ дэд станцыг ашиглалтад оруулах бэлтгэл бүрэн хангагдаж, хүлээлгэн өгөх–хүлээн авах ажиллагааг зохион байгуулан, улсын комисс амжилттай хүлээн авлаа.

🔌 Тус дэд станц нь Налайх дүүрэг, тэр дундаа НҮТП-ийн нэгжүүдийг найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг бүрэн хангах чухал ач холбогдолтой юм.

🔍 Улсын комисс дэд станцын:

• Төслийн даалгавар, ажлын зураг, гүйцэтгэлийн баримт бичгийн стандартын нийцэл

• Трансформатор, хуваарилах байгууламж, реле хамгаалалт, автоматикийн болон хяналт-удирдлагын системийн ажиллагаа

• Галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны шаардлагын хэрэгжилт зэрэгт нарийвчилсан шалгалт, туршилт хийсэн байна.

✅ Шалгалтын дүнд:

“Дэд станцын барилга, угсралт, тоног төхөөрөмж нь холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж, аюулгүй, найдвартай ажиллах боломжтой тул ашиглалтад оруулахыг зөвшөөрч, хүлээн авсан” гэх дүгнэлтийг гаргалаа.

💡 Дэд станцын ач холбогдол

1️⃣ Цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилнэ.

2️⃣ НҮТП-т үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн хөгжил, үйлдвэрлэлийг дэмжинэ.

3️⃣ Цахилгаан дамжуулах шугам сүлжээний чанар, үр ашиг сайжирна.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *