✅2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Налайх дүүргийн Ахмадын хорооноос ахмад буурлуудын төлөөлөл Үйлдвэрлэл, технологийн парктай танилцаж, Аж үйлдвэрийн бүсчлэлд явагдаж байгаа үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

✅Налайх дүүргийн хөгжлийн төлөө олон жил зүтгэж ирсэн ахмадууд маань тус парк 3-р хорооны нутаг дэвсгэрт шинэ үйлдвэрлэлийн бүсийг хөгжүүлж, томоохон хөрөнгө оруулалт татаж, дүүргийн иргэд, хөдөлмөрчдөд орчин үеийн технологийг нэвтрүүлэх, шинэ ажлын байр бий болгох чиглэлд бодит ажил хийж байгааг сайшаан үнэлэв.

✅Мөн тэд дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болох “Электрокем Монгол” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцсан бөгөөд залуу үе, оюутан сурагчдад үйлдвэржилтийн ач холбогдлыг ойлгуулах, шинэ боломжуудыг таниулах, улмаар орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах үйлсийг улам дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

✅Уулзалтын үеэр дүүргийн ахмад тээвэрчин Г.Энхтөрт “Ахмад тээвэрчин – 100 жил” тэмдгийг Паркийн Гүйцэтгэх захирал гардуулан, түүний баярыг хуваалцсан дурсамжтай өдөр болж өнгөрлөө.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *