2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Багануур, Багахангай болон Налайхын үйлдвэрлэл, технологийн паркуудын дунд спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээн боллоо.Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшүүлж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнийг Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк амжилттай зохион байгуулав.

Тэмцээн сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, корнхолл болон волейболын төрлөөр явагдаж, оролцогч багууд авхаалж самбаа, эв дүйгээ сорин өрсөлдлөө.

Нэг өдрийн турш үргэлжилсэн тус спортын арга хэмжээ нь хамт олны нөхөрлөлийг бэхжүүлж, спортын уур амьсгалаар дүүрэн, урам зоригтой өндөрлөсөн юм.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *