УЛААНБААТАР ХОТ 2040

Улаанбаатар хот 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй бие даасан хот болгон хөгжүүлэхээр тусгасан. Учир нь, Налайх, Багануур дүүрэг зам, дэд бүтэц, хүн ам, ажиллах хүчинтэй. Мөн эдийн засгийн ач холбогдолтой үйл ажиллагаа явуулах, тэр дундаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах стандарт жишгийг бий болгох боломжтой юм.

Багануурыг аж үйлдвэрийн, Налайхыг аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Хамгийн гол нь, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах газар бол Налайх, Багануур юм.

#Улаанбаатар_хот_2040

#Налайх