Нийслэлийн ЖДҮҮ-гээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд зөвхөн нийслэл Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчид оролцож байгаагаараа онцлогтой юм.
Тус үзэсгэлэн худалдаанд ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Ингэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, энэ хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан байна.
Эх сурвалж: ulaanbaatar.mn

