НҮБ-ЫН ШАДАР СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч хатагтай Ян Му-тай албаны уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар хүүхдийн тэгш хүртээмжтэй хөгжлийн гарааг дэмжих, хүүхдийн эрхийг дээдлэн хамгаалах, хүрээлэн буй орчны эрүүл ахуй, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зэрэг үндсэн 10 зарчмыг хэрэгжүүлэн ажилладаг НҮБ-ын хүүхдийн сантай хамтран ажиллах боломжтой 3 төслийн талаар санал солилцлоо. Хатагтай Ян-Му нь НҮТП дээр байрших ААНБ-ууд болон НҮБ -ын хүүхдийн сангийн хооронд гүүр болон ажиллах танай байгууллагын хүүхдийн эрхийг дээдэлсэн, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүхий бизнесийн орчинг бүрдүүлэх төсөл санаачлагыг дэмжин хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.