Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр хурлын заалыг дуу чимээ тусгаарлах акустик хавтангаар бүрэн доторлож вакум орчныг бүрдүүллээ.
Манай хурлын заал нь 80-100 хүний багтаамжтай бөгөөд цаашид төрийн болон хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах хурал зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах бүрэн боломжтой боллоо.
Дэмжин ажилласан Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул болон Хурлын ажлын албанд талархсанаа илэрхийлье.

