100 АЙЛ ОРЧМЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/767 дугаар захирамжийн дагуу Налайхын Барилгын Материалын Бөөний болон Жижиглэнгийн Худалдааны Төв байгуулах шийдвэр гарсан.

Уг худалдааны төвийг байгуулах ажлын хүрээнд 100 айл орчимд барилгын материалын худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл хүргэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Нийслэлийн Шинжлэх Ухаан Үйлдвэрлэл, Инновацийн Газрын Hub Center-т уулзалт зохион байгуулагдлаа.

Уг уулзалтанд:

  • Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газрын Үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Ш.Эрдэнэбаяр,
  • Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны Ахлах мэргэжилтэн Г.Дарханчулуун,
  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргал нар урилгаар оролцож тус тусын чиглэлээр мэдээлэл хүргэсэн бол,

100 айл орчимд үйлдвэрлэл эрхэлдэг иргэд ААН-үүдийн төлөөллөөс:

  • Оч
  • Жоби
  • Одкон
  • Хурд
  • Билгүүн
  • Баянхайрхан
  • Буудай
  • Их Уул
  • Цогтбаян
  • Цацрах Үр
  • Дөрвөн тогоо
  • Арвин
  • Аргун групп
  • Маргад
  • Вилла центр
  • Хөх тэнгэр
  • Аргалант
  • Люкс
  • Шинэ айл
  • Алтаншагай
  • Ихэр Сутай
  • Барилгачин
  • Бумбат
  • Чандмань гэсэн худалдааны төв, дэлгүүрүүдийн төлөөллүүд оролцлоо.

Тус уулзалтын үеэр Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн өнөөгийн байдал, хийгдсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулж, удахгүй байгуулагдах Барилгын Материалын Бөөний болон Жижиглэнгийн Худалдааны Төвийн төлөвлөлтийг урьдчилсан байдлаар танилцуулсан бөгөөд барилгын материалын худалдаа эрхлэгчидтэй Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах санал тавьлаа.

Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албанаас 7 дугаар хорооллын дахин төлөвлөлт, нүүлгэн шилжүүлэлт болон хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгсөн.

Үүний дараа худалдаа эрхлэгчдийн зүгээс сонирхсон сэдвээр асуулт асууж, нээлттэй ярилцлага өрнөлөө. Иргэд, ААН-үүд хэд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд, үүнд:

  • 100 айл орчимд зөвшөөрөлгүй баригдаж байгаа агуулахуудын талаар,
  • Дүнжингаравын ойролцоо баригдаж буй 100 айл – 2 төслийн талаар,
  • Налайх парк руу нүүхэд дэд бүтцийн асуудал, төмөр зам, логистикийн төвийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар тус тус асууж, холбогдох мэргэжилтнүүд хариултыг өгснөөр уулзалт амжилттай өндөрлөлөө.