Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт паркийн үйл ажиллагааг танилцуулав.

Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт паркийн үйл ажиллагааг танилцуулав.

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс эхлэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж буй тус ажлын хүрээнд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, Б.Сампилноров, Д.Алтандөш, төлөөлөгч О.Энхтайван, Г.Баярсүрэн нарт паркийн үйл ажиллагааг танилцуулав.

Энэ үеэр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Сампилноров хэлсэн үгэндээ “Үйлдвэр технологийн паркийн тогтвортой үйл ажиллагаа, цаашид гарч болзошгүй эрсдэлийг цаг үетэй нь уялдуулан хийж, амжилттай ажиллахыг онцлоод үйлдвэрүүд ашиглалтанд орох үед хүний нөөц боловсон хүчнээ дүүргийн төр захиргааны байгууллагуудтай хамтран эртнээс бэлдэх хэрэгтэй” гэв.