НБМҮТП – ын дарга С.Батжаргал үр дүнгийн гэрээгээ байгууллаа.
НБМҮТП – ын дарга С.Батжаргал өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой “Үр дүнгийн гэрээ” байгуулж өнгөрсөн оны ажлаа дүгнүүлж 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлууллаа.
Үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг дүүрэг, харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэл үр дүнг хагас бүтэн жилээр тооцон ажиллах болно.
2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатад гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд оршин суугчдын саналыг тусган хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй шуурхай хүргэхэд анхаарч ажиллах, гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүрт нь Тамгын газарт танилцуулж байх юм. Ингээд та бүхнийг 2018 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан ажлаа тухайн салбартаа цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулан ажллахыг хүсье” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо.
2018 онд нийслэлийн төсөвт 828.5 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрч, 419.6 тэрбум төгрөгийн төсвийн урсгал зардлыг санхүүжүүлж, хотын шуудын төсвөөс 153 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн 208.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.