ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ЖИШИГТ ХҮРГЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО

БНХАУ-ын төрийн өмчит China CAMC Engineering Co.,Ltd-ийн Инженерийн хэлтсийн ерөнхий инженер ноён Мао Зоү паркийн төлөвлөлт болон үйл ажиллагаатай танилцлаа.

Үйлдвэрлэл технологийн паркийн зүгээс Бөөний болон жижиглэн худалдааны төвийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Багахангай дүүрэгт байрлалтай тээвэр ложистикийн зориулалттай талбайн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах саналыг тавьсанаар Төрийн өмчит компани дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэ компани нь БНХАУ-д 40 гаруй, олон улсад 70 гаруй салбар нэгжтэй 10,000 орчим ажилтантай, Төлөвлөлт, дизайны зөвлөх нэгжүүд нь өндөр технологид суурилсан төлөвлөлтийг боловсруулж олон улсын жишиг стандартыг тогтоон нутагшуулах чадвартай юм байна.