“НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨТҮГазар
2021 оны 12 дүгээр сарын 15-ны өдөр
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд тус парк 2021 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:
Байгууллагын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд төлөвлөгөөний дагуу хугацаандаа хэрэгжиж байна. Энэ хугацаанд:
Нийслэлийн онцгой комиссын хурлын тэмдэглэл – 5
Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл – 3
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамж – 1
Төрийн болон бусад байгууллагаас нийт 194 албан бичиг ирснээс хариутай албан бичиг нь 89 байж хариуг хугацаанд нь хүргүүлсэн. Байгууллагаас бусад байгууллага, аж ахуй нэгжүүдэд нийт 190 албан бичиг явуулсан.
НЭГ.НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2021 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР:
1.1. Цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлэх.
Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр БХБЯ-д танилцуулагдаж, судлагдсаны дагуу “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгжээр дамжин хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг “Европын сэргэн босголт, хөгжлийн банк”-ны санхүүжилтээр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, уг байгууламжийн гадна цахилгаан хангамжийн ажлын зураг төслийг гүйцэтгэгч байгууллага болох “ББСМО” ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн. Хөрөнгө оруулалтын асуудлыг Сангийн яамаар дамжуулан “Европын сэргээн босголт, хөгжлийн банк”-тай хэлэлцээрийн шатанд явагдаж байна.
1.2. Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төвийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлж, ажлыг эхлүүлэх.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1081 тоот шийдвэрийг үндэслэн барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв байгуулах 60 га газрын давхцалыг арилгуулан авсан.
Төлөвлөлт хийх эхний ээлжийн ерөнхий төлөвлөгөө, судалгаа хийгдсэн бөгөөд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газартай хамтран ТЭЗҮ, ХЕТ боловсруулах 201 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татах ажлууд хийгдэж байна.