🌟🌟 “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хамт олон Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
🌟🌟 “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс уул уурхайн томоохон ордуудыг түшиглэн нийт зургаан байршилд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний хүрээнд 2026 онд эхний гурван талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлээд байгаа юм.
✨✨ Уулзалтын үеэр Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн явцтай танилцаж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, батлуулах үйл явцын талаарх практик туршлагаас суралцан, санал солилцлоо. Түүнчлэн паркуудын уялдаа холбоог хангаж, кластер хөгжлийг бий болгох зорилгоор хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг бодитой, шуурхай мэдээллээр ханган ажиллах шаардлагатайг онцолсон юм.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *