✅2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Налайхын үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн хурлын танхимд Шүүх шинжилгээний хэлтсийн ил тод байдлын өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

✅ Энэхүү өдөрлөгийг Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтэс санаачлан зохион байгуулсан бөгөөд Налайх, Багахангай дүүргийн шүүх, прокурорын газар, цагдаагийн хэлтэс оролцлоо.

✅ Уулзалтын үеэр үйлдвэрлэл, технологийн паркийн үндсэн үйл ажиллагаа, гэрээ байгуулан хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл өгч, оролцогч талууд санал солилцлоо.

✅ Мөн цаашид паркын нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, мэдээлэл солилцох, уялдаа холбоог сайжруулах талаар талууд санал нэгдсэн юм.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *