ШУТИС болон НҮТП-ийн хамтын ажиллагааны хүрээнд “их сургууль–үйлдвэрлэл” түншлэлийг өргөжүүлэх зорилгоор арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг үйл ажиллагаанд ШУТИС-ийн проректор Д.Цолмонбаатар, албаны дарга М.Зулбаяр нар оролцсон бөгөөд НҮТП-ийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар болон паркийн нэгжүүдийн төлөөлөл оролцов. Хамтын ажиллагааны хүрээнд судалгаа, туршилт, чанар стандарт, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх боломжийг талууд ярилцаж шийдвэрлэхээр боллоо.



