ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ЗОЧИД ДҮҮРЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Hainan airlines holding, HNA групп компани болон Sky Plunage flight Training компаний төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар тээвэр ложистик, үйлдвэр технологийн паркын чиглэлд хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцлоо. Тус зочид төлөөлөгчид нь Налайх дүүрэгт хөрөнгө оруулах боломжийн талаар судалж, нөхцөл байдалтай танилцах зорилгоор зочилж байгаа юм.
Дүүргийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Налайх дүүрэг нь дэд бүтэц сайн хөгжсөн, босоо болон хэвтээ тэнхлэгийн авто болон төмөр замын уулзвар дээр оршдог, аялал жуулчлал хөгжсөн, барилгын материалын түүхий эд болон үйлдвэрлэлийн суурь баазтай, дагуул хот болон өргөжиж байгаа өргөн боломж бүхий дүүрэг гэдгийг цохон тэмдэглэлээ. Мөн дүүргийн хүн ам 2025 он гэхэд 65 мянга хүрэх урьдчилсан тооцоолол байгаа бөгөөд тасралтгүй нэмэгдэж байгаа хүн амын өсөлтийг дагаад ажлын байр болон бусад хэрэгцээ шаардлага тулгарч байна. Иймээс тээвэр ложистикын төв болон барилгын материал технологийн паркыг хөгжүүлэх нь Улаанбаатар хотын хүн амын нягтшилыг бууруулах, Налайх дүүрэгт ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засаг нийгмийн амьдралд онцгой ач холбогдолтой юм. Уулзалтын төгсгөлд тэрээр ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг сайжруулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнесс хувийн хэвшлийн дэмжлэг, туслалцааг авч хамтран ажиллах, цаашид орон нутгийн захиргааны зүгээс бодлогоор дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.