“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ

🔰Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг эхлүүлж байна. ✅✅✅

https://www.ncge.gov.mn/3586

🔰Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучууд, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулах дараах чиглэлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна. Үүнд:

🔸Хөдөлмөрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүст тулгарч буй бэрхшээл, ялгаатай байдлаас үүсэж буй хэрэгцээ, ажил-ар гэр амьдралын тэнцвэрт байдлыг хангаж, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг бүх шатанд хэрэгжүүлэх,

🔸Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-ний хэрэгжилтийг салбар, орон нутаг бүрт хангах,

🔸Бүрэн дунд боловсролоос эхлэн хөвгүүдийн сургууль завсардалт ихсэж, сургуулиас гарах, сурлагын амжилтаар охидоос хоцрогдох нь нийтлэг байгааг анхаарч бодлогоор зохицуулах,

🔸ЕБС-ийн орчинд бусдын ялгаатай байдлыг буруушаах, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, дарамтлах зэрэг үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх,

🔸Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд үл нийцэх “Охидын үзлэг” гэх арга хэмжээг зогсоож, эрүүл мэндийн шаардлага хангасан зориулалтын орчинд охид хөвгүүдэд үзлэг оношилгоо хийхэд анхаарч, охид хөвгүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх,

🔸“Дархан бэр” өргөмжлөх, түүнтэй төстэй бусад арга хэмжээ нь Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Олон улсын гэрээ конвенцод заасан хүний эрхийг зөрчиж байгаа тул харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эдгээртэй төстэй арга хэмжээг санаачлан зохион байгуулах, хамтрах, дэмжихээс татгалзах, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар арга хэмжээг зохион байгуулах,

🔸Цахим орчинд харилцахдаа бие биедээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй, эелдэг байж, аливаа хэлбэрийн доромжлол, хүчирхийллээс зайлсхийх.

🔰Та бүхнийг “Харилцан хүндэтгэе” аянд өөрийн бүтээлч санаачилга, үйлдлээр нэгдэж, сайн туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахыг хүсье.✅✅✅

🟠EU Delegation to Mongolia

🟠UNFPA Mongolia See less