УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНААС ҮЙЛДВЭРҮҮДЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА.

2024 оны 03 сарын 14-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхдөл, Ахлах шинжээч А.Бямбадорж, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Чимгээ нар Налайх паркийн нэгж үйлдвэрүүд болох Нью Метод ХХК болон Электрокем ХХК-тай тус тус танилцлаа.

Нью Метод ХХК нь хаягдал цахилгаан хэрэгсэл болон батерей дахин боловсруулж, зэс утас, зэс бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Электрокем ХХК нь хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэр бөгөөд жилд 5000 тн хаягдал аккумлятор дахин боловсруулах хүчин чадалтай, агаар болон хөрс, усны бохирдолгүй, дэвшилтэт технологи бүхий үйлдвэр юм.

Тус үйлдвэрүүдийн технологи, үйлдвэрлэлийн үе шат, дамжлага, түүхий эд материал болон эцсийн бүтээгдэхүүнтэй танилцаж, бичиг баримтын бүрдлийг шалгаж ажиллалаа.

Эдгээр үйлдвэрүүд нь бүрэн ашиглалтад орсноор Налайх дүүргээс 30-40 хүнийг ажлын байраар хангах юм.