2023 оны 07 сарын 04-ны өдөр Парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан Улаанбаатар групп ХХК-ийн ТУЗ-ын дарга Ц.Батбаатар, Ажлын албаны дарга н.Түвшинтөр болон БНХАУ-ын Шандун мужийн Юн Лян группын захирал Лю нар НБМҮТПаркад ирж, Паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
Юн Лян групп нь БНХАУ-ын цементийн томоохон үйлдвэрүүдийн нэг бөгөөд цемент, блок, шил, шилэн эдлэлийн үйлдвэрлэл, тээвэр зууч, гадаад харилцаа зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа юм.
Энэ удаад Улаанбаатар групп ХХК-тай хамтран Паркийн нутаг дэвсгэрт бүх төрлийн бетон хийц, эдлэлийн үйлдвэр барихаар төлөвлөж байна.
Тус группын зүгээс үйл ажиллагаагаа эхлүүлэхэд шаардлагатай байгаа Паркийн үндсэн цахилгаан хангамж болон дулааны станцын ажлын явцыг сонирхон, мэдээлэл авлаа.
Мөн Паркийн Барилгын Материалын Бөөний болон Жижиглэнгийн Худалдааны Төв байгуулахаар төлөвлөж буй 60 га газрын төлөвлөлт, цаашдын үйл ажиллагаатай танилцсан.