2024 оны 11 сарын 08-ны өдөр Боловсролын яам, Германы хамтын ажиллагааны төв, GIZ болон Герман Монголын технологийн их сургуулийн хамтран зохион байгуулж буй “Тогтвортой ирээдүй: Ногоон Налайх – Их сургуулийн хот” эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд Герман Монголын технологийн их сургуулийн мэргэжилтнүүд Паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус эрдэм шинжилгээний бага хурал нь хаагдсан уул уурхайн хотыг ногоон хөгжлийн үзэл баримтлалтай, их сургуулийн хот болгон хамтын оролцоотой шийдлийн талаар хэлэлцэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Паркийн үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд Паркийн нэгж болох Электрокем Монгол ХХК-ийн үйлдвэрээр зочилж, хаягдал аккумулятор, батерейг дахин боловсруулж, цэвэр хар тугалга гарган авах үйлдвэрлэлийн процесстой танилцлаа. Уг үйлдвэр нь дэлхийн стандартад нийцсэн, сертификат бүхий байгаль орчинд хоргүй, ногоон үйлдвэр гэдгээрээ онцлог юм.