Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн (НҮТП) гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Али Муслуг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалт НҮТП-ийн байранд зохион байгуулагдсан бөгөөд өмнөх уулзалтаар танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдтэй газар дээр нь танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо.
ТИКА-ийн төлөөлөгчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ур чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий сургалт, мэдээллийн төвийн төслийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ төслүүдийг дэмжин ажиллахаа онцоллоо.


