![]()
![]()
Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй “Грэйт Монголиа” ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай охин компанийн паркт хэрэгжүүлж буй Угсармал байшингийн үйлдвэрлэлийн төслийг танилцуулж байна.
![]()
![]()
Орчин үеийн барилгын шинэ тренд LEGO байшин буюу угсармал барилгын ажлын 90% нь үйлдвэрлэлийн орчинд, бүрэн цутгамал хийцээр хийгддэг тул чанарын баталгаатай, барилгын талбайд дуу чимээ, бохирдолгүй байдгаараа давуу талтай бөгөөд богино хугацаанд үйлдвэрлэгдэж угсрагддаг шинэ технологи юм.
