2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын салбар дундын мэргэжилтнүүдийн үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын компанийн зохицуулагч Михаил Владимирович Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа, өнөөгийн түвшин, хөрөнгө оруулалт хийх саналуудтай танилцаж мэдээлэл солилцлоо. Тус паркийг ОХУ-ын үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжилтэй уялдуулан стратеги төлөвлөлт болон паркийн хөгжлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын чиглэлээрх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.


