Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд ШУТИС-ийн эрдэмтдийн баг НҮТП-ийн хөгжлийн төлөвлөгөөг өндөр түвшинд боловсруулж, өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Уг хөгжлийн төлөвлөгөө нь НҮТП-ийн цаашдын хөгжлийн чиглэл, гарцыг тодорхойлсон чухал баримт бичиг бөгөөд тус паркт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох, иргэдийн орлогыг өсгөхөд чиглэж байна.

Мөн энэхүү бодлогын баримт бичгээр дамжуулан улс, нийслэл, орон нутгийн хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах үндэс суурийг бүрдүүлж, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодитой алхмууд хийгдэх юм. ААН-үүдийн хөгжил нь иргэдийн тогтвортой ажлын байр, орлогыг бий болгох, амжиргааны түвшин нэмэгдэж орон сууцтай болох боломжийг нээх ач холбогдолтой.

Бидний зорилго бол дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд эдийн засгийн гүүр болж, материаллаг баазыг бүрдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *