“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийн шалгаруулалтын 2025 оны шилдэг байгууллагаар шалгарсан “Дуртмал ус” ХХК нь Монгол орны байгалийн эрдэс түүхий эдэд тулгуурлан үйлдвэрийн болон ахуйн бохир ус цэвэрлэх зориулалттай MJ-B коагулянт бодисыг Монгол Улсад анх удаа гарган авч, туршилт судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж байна.
Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК тус компанитай хамтран ажилласнаар үйлдвэрлэлийн бүсэд үүсэж буй бохир усыг цэвэршүүлж, саарал ус болгон дахин ашиглах технологийг паркийн аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
Энэ нь байгаль орчны бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Түүнчлэн дүүргийн гэр хорооллын айлуудын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөлт хийж ажиллахаар харилцан тохиролцож хамтран ажиллахаар боллоо.


