НИЙСЛЭЛИЙН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ П.САЙНЗОРИГ “НОГООН ЦАГИРАГ” ХХК-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2024 оны 01 сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Налайхын Барилгын материалын Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгж Ногоон цагираг ХХК-ын захирал Д.Идэрхангай, Паркийн Инженер Б.Батбилэг нарыг хүлээн авч уулзлаа.

Ногоон цагираг ХХК нь 100% дотоодын хөрөнгө оруулалттай чулуу, чулуун эдлэлийн үйлдвэр бөгөөд Налайх паркт 2-р үйлдвэрээ барихаар ажиллаж байгаа юм.

Уулзалтаар Улаанбаатар хотын явган хүний замын боржин чулууг нийлүүлэх талаар ярилцаж, цаашид Налайх паркийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг Нийслэлээс худалдан авалт хийж дэмжих талаар хэлэлцээр хийлээ.