✅ Туршилтын хугацаанд дэд станцын ажиллагаа хэвийн явагдсанаар, Улсын комисс ажиллаж албан ёсоор хүлээн авах бэлтгэл хангагдаж байна. Үүний үр дүнд Налайх дүүргийн цахилгааны тасралтгүй эх үүсвэр нэгээр нэмэгдэж, Үйлдвэрлэлийн бүс болон Налуу–Ухаа эдийн засгийн тусгай бүсийн найдвартай ажиллагааг хангах чухал нөхцөл бүрдэнэ.

✅ Уг дэд станц нь тус паркад үйл ажиллагаа эрхэлж буй хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтаа эхлүүлсэн үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах хүчин чадалтай юм.

✅ Бид цаашид дэд бүтцийн ажлуудаа шат дараатайгаар хэрэгжүүлж, эко үйлдвэрлэлийн хөгжил, жишиг стандартыг хангах үйлдвэрлэлийн бүсийг бий болгох зорилготой ажиллаж байна.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *