НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.СҮХБААТАР ПАРКТ АЖИЛЛАЛАА.

Өнөөдөр /2022 оны 02 сарын 16-ны өдөр/ Нийслэлийн барилга, орон сууц, үйлдвэрлэл, технологийн парк хариуцсан орлогч Б.Сүхбаатар Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ирж ажиллалаа.

Тус уулзалтаар Паркийн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн болон гэрээ байгуулсан ААН-үүдийн талаар мэдээлэл авлаа.

Мөн цаашид шаардлагатай хөрөнгө оруулалт болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал сонсож, бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.