НБМҮТП – Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө гардан авлаа.
Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудал ЗГ-ын 2017 оны 6 сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэн дэмжигдэж 2017 оны 7 сарын 6-ны өдөр гардан авлаа. Тусгай зөвшөөрлийг олгосноор үйлдвэрлэл технологийн паркийн цаашдын үйл ажиллагаа идэвхжин барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм.
Паркт байрших үйлдвэрүүдийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил эхэлж байна.