2024 оны 09 сарын 06-ны өдөр Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн 10 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд Шадар сайдын зөвлөх н.Цэнд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Налайх дүүргийн Засаг дарга Х.Анхбаяр, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Нарантуяа тэргүүтэй төр засгийн төлөөллүүд, Монголын барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх Р.Бямбажав, Монголын хог хаягдлын холбооны тэргүүн Д.Батжаргал тэргүүтэй салбарын мэргэжилтнүүд, Паркийг 2016-2017 онуудад удирдаж байсан А.Болдбаатар дарга тэргүүтэй үе үеийн мэргэжилтэн, инженер, албан хаагчдын төлөөлөл, мөн Парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэрүүдийн төлөөллөөс уригдан оролцлоо.
Энэхүү 10 жилийн ойн баяр нь өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээснээ дүгнэж, шилдэг ажилтнууд болон бүтээн байгуулалтаа хийж байгаа Паркийн нэгжүүдээ урамшуулж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.
Паркийг бүтээлцсэн үе үеийн дарга нар, инженер, мэргэжилтнүүд, албан хаагчид, хамтран ажилладаг ААН, байгууллагууд, Паркийн нэгжүүддээ НБМҮТП-ийн түүхт 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе.