Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үйлдвэрлэл–боловсролын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгын хүрээнд Налайх политехник коллежийн багш нар Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Паркт зочилж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн бодит үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Танилцах уулзалтын үеэр аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэргэжил, ур чадвар бүхий боловсон хүчний хэрэгцээг тодорхойлох, уг хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөрийг онол, практик хосолсон хэлбэрээр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн сургагч багш нарыг үйлдвэрлэлийн орчинд дадлагажуулах, суралцагчдыг ажлын байранд суурилсан сургалтад хамруулах замаар мэргэжилдээ дур сонирхолтой, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Парк, Политехник коллеж болон аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, үйлдвэрлэл–боловсролын тогтвортой түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь салбарын урт хугацааны хөгжилд бодит үр өгөөж өгөх юм.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *