![]()
НҮТП нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газар, мөн DZ Consulting мэргэжлийн санхүүгийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ авлаа.
![]()
Уулзалтаар паркийн 8 дэд бүтцийн ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн хүрээнд хэрхэн оновчтой санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эргэн төлөгдөх нөхцөлүүдийг тодорхойлох талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн нь өндөр өгөөжтэй боллоо.
![]()
Бид улсын болон орон нутгийн төсвийг хүлээх биш, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хөрөнгө оруулалт татах бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Цаашид олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ.



