2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк (НҮТП)-ийн үндсэн цахилгаан хангамж болох 110/35/10 кВ-ын хүчин чадалтай “Тайж” шинэ дэд станцыг ашиглалтад оруулах бэлтгэл бүрэн хангагдаж, хүлээлгэн өгөх–хүлээн авах ажиллагааг зохион байгуулан, улсын комисс амжилттай хүлээн авлаа.
Тус дэд станц нь Налайх дүүрэг, тэр дундаа НҮТП-ийн нэгжүүдийг найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг бүрэн хангах чухал ач холбогдолтой юм.
Улсын комисс дэд станцын:
• Төслийн даалгавар, ажлын зураг, гүйцэтгэлийн баримт бичгийн стандартын нийцэл
• Трансформатор, хуваарилах байгууламж, реле хамгаалалт, автоматикийн болон хяналт-удирдлагын системийн ажиллагаа
• Галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны шаардлагын хэрэгжилт зэрэгт нарийвчилсан шалгалт, туршилт хийсэн байна.
Шалгалтын дүнд:
“Дэд станцын барилга, угсралт, тоног төхөөрөмж нь холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж, аюулгүй, найдвартай ажиллах боломжтой тул ашиглалтад оруулахыг зөвшөөрч, хүлээн авсан” гэх дүгнэлтийг гаргалаа.
Дэд станцын ач холбогдол
Цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилнэ.
НҮТП-т үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн хөгжил, үйлдвэрлэлийг дэмжинэ.
Цахилгаан дамжуулах шугам сүлжээний чанар, үр ашиг сайжирна.







