Энэхүү Санамж бичгийн зорилго нь НҮТП ХК-ийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар хууль зүйн туслалцаа, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна.
Санамж бичгийг байгуулснаар Парк нь ирээдүйд үүсч болзошгүй хөрөнгө оруулагчдын эрсдэлийг бууруулах, Паркт үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хууль зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Мөн тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад энэ хамтын ажиллагаа чухал түлхэц болох юм.



